Шингэрүүлсэн шатдаг хий ашиглах тухай зөвлөмж

12651250_671378176337642_3638928684291495060_nМэргэжлийн хяналтын газраас шингэрүүлсэн шатдаг хийн ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд тэдгээрийн хэрэглэгчийн хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд хяналт тавьж ажиллаж байна.
Шингэрүүлсэн шатдаг хийг авахад анхаарах зүйлс
• Баллоны дээд бөмбөгөр хэсэгт үйлдвэрлэсэн байгууллагын тэмдэг, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, тэмдэглэгдсэн байна;
• Баллоны хаалт ямарч согоггүй байна;
• Баллоны баталгаажилтын хугацаа дуусаагүй байна;
• Баллон бүрэн будагтай байх;
Хийг тээвэрлэх, хадгалахад анхаарах зүйлс
• Хийг тусгайлан бэлтгэсэн модон дэýр буюу хоорондоо харшихгүй резинэн жийргэвч хэрэглэн автомашин ба вагоноор тусгай тэмдэгтэй тээвэрлэнэ;
• Хийтэй баллоныг унагаж болохгүй;
• Баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад 3-аас дээш ширхэгийг хадгалахыг хориглоно;
• Задгай буюу битүү агуулахад сэрүүн газар хадгална;

Дараах баллоныг ашиглахыг хориглоно.
• Баталгаажилтын хугацаа дууссан;
• Хаах хэрэгсэл бүрэн бус;
• Баллоны их биеийн 1/3 нь будаггүй;
• Хүзүүвчин дэх бичиглэл буюу пайзгүй;
• Металл хийцэд өөрчлөлт орсон;
• Хүзүүвч болон суурь гэмтэлтэй бол ашиглахыг хориглоно.

Хариу бичих

Your email address will not be published.Талбаруудыг заавал бөглөнө үү *

*

Powered by themekiller.com anime4online.com animextoon.com apk4phone.com tengag.com moviekillers.com