Салют, бенгалийн гал, бусад хэрэгсэл ашиглах, худалдах талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сэрэмжлүүлж байна.

Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Пиротехникийн хэрэгсэл /салют, бенгалынгал, бусад/ импортлох, ашиглах эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагын анхааралд:
“Пиротехникийн хэрэгсэл худалдаалах, ашиглахыг хориглох тухай журам” –ын хэрэгжилтийг ханган ажиллах.
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны “Пиротехникийн хэрэгслийг импортлох, ашиглах дүрэм батлах тухай” 149 дүгээр тогтоолд заасан пиротехникийн хэрэгсэл ашиглах, үйл ажиллагаа явуулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагаас бусад аж ахуйн нэгж байгууллага, иргэн уг хэрэгслийг ашиглах, худалдахыг хориглоно.
Мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй, чанар аюулгүйн шаардлага хангаагүй салют болон бусад бараа бүтээгдэхүүн худалдаалахыг хориглоно.

Иргэд, хэрэглэгчдийн анхааралд:
• Пиротехникийн хэрэгсэл ашиглах, худалдах эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагаас баталгаатай бараа бүтээгдэхүүнийг худалдан авах
• Төрийн захиргааны байгууллагуудын байр, соёл боловсрол, эрүүл мэндийн байгууллага, гэр хороолол, нийтийн эзэмшлийн орон сууц түүний ойр орчинд, барилгын зоорийн давхарт, нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулж буй задгай талбай, хүнс барааны зах болон гар дээрээс Пиротехникийн хэрэгслийг худалдаалах, худалдан авах, ашиглахыг хориглоно.
• Чанар аюулгүйн шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн авч хэрэглэхгүй байх, нийгмийн хэв журмыг сахиж, зөв боловсон баярлах, өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, насанд хүрээгүй хүүхдэд уг хэрэгслийг ашиглуулахгүй байх талаар онцгой анхааруулж байна.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Хариу бичих

Your email address will not be published.Талбаруудыг заавал бөглөнө үү *

*

Powered by themekiller.com anime4online.com animextoon.com apk4phone.com tengag.com moviekillers.com