“Эмийн зохистой хэрэглээ” аяны нээлтийн үйл ажиллагаа Дорнговь аймгийн Соёмбо цогцолборын олон нийтийн танхимд амжилттай болж өнгөрлөө. Тус аяны нээлтэд аймгийн Эрүүл мэндийн газар, МЭЗБНЭХолбооны Дорноговь аймаг дах салбар Эм холбоо, Аймгийн нийгмийн даатгалын хэлтэс, Сайншанд сумын төвд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэгүүд, эм хангамжийн байгууллагуудын төлөөллүүд оролцон иргэдэд эмийн зөв зохистой хэрэглээг сурталчилан, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллав. Мөн тус аянд АШУҮИСургуулийн Дорнговь аймаг дах салбар сургуулийн төгсөх курсын оюутанууд хүрэлцэн ирж эмийн зохистой хэрэглээний талаар эмч, мэргэжилтнүүдээс мэдээлэл зөвлөгөө авлаа. Тус аяны нээлтэд идэвхтэй оролцсон иргэд, ААНэгж, байгууллагуудад талархал илэрхийлье. Та бүхэн аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар.