Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгосонтой холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дэвшүүлсэн “Цахим засаглалыг нэвтрүүлэн хяналт шалгалтын давхардал, хүнд сурталыг арилгаж нэгж хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулан ил тод байдлын индексийг нэмэгдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэхээр Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу Дэд бүтэц, уул уурхайн салбаруудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг олох, олон нийт, хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Автотээврийн төв, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөрийн хэлтэс зэрэг агентлагуудтай “Тулгамдсан асуудал-хамтын шийдэл” уулзалт ярилцлагыг 2016 оны 03 сарын 01-ны өдөр зохион байгуулж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг хүчин төгөлдөр болсноор хоёр байгууллагын хамтын ажиллагаа бэхжих, нийтийн албаны үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай хүргэх, албан хаагчид харилцан мэдээлэл солилцох нөхцөл боломж бүрдэх юм.