“Оюутан” эмнэлэгт хяналт шалгалт хийлээ

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016- оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу АШУҮИС-ын Дорноговь дахь салбар сургуулийн түшиц “Оюутан” эмнэлэгт хяналт шалгалт хийлээ.

mandakh-naran

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ЭМБСХХААХяналтын хэлтэс 2016 -оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг 3.20. кодтой  “Клиникийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-ын хамрах асуудлын хүрээнд АШУҮИС-ийн Дорноговь дахь салбар сургуулийн түшиц “Оюутан” эмнэлгийн  үйл ажиллагаанд үнэлгээ өгч, шалгалтын дүнг газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хурлаас гарсан шийдвэрийг холбогдох газарт хүргүүллээ.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдалд дүгнэлт хийж тус АШУҮИС-ын Дорноговь дахь салбар сургуулийн түшиц “Оюутан” эмнэлэгт илэрсэн зөрчлийг таслан зогсоох, бууруулах зорилгоор шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Хяналт шалгалтаар АШУҮИС-ын Дорноговь дахь салбар сургуулийн түшиц “Оюутан” эмнэлэг нь 2015 онд 83.4%-тай үнэлэгдэж байсан бол 2016 онд 32% буюу “дунд” эрсдэлтэй үнэлэгдэж эрсдэл 38,4 %-иар буурсан байна.

Барилга байгууламж нь Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага. MNS 6392 : 2013 стандарт, Эрүүл мэндийн сайдын  2014 оны 186.187 дугаар “Заавар батлах тухай” тушаалыг хэрэгжүүлж ажиллах нөхцөл бүрджээ.

1

Эмнэлгийн дотор хүлээлгийн хэсэг

 

2

Эмнэлгийн дотор хүлээлгийн хэсэг

 

Эмчилгээний өрөө

Эмчилгээний өрөө

Хариу бичих

Your email address will not be published.Талбаруудыг заавал бөглөнө үү *

*

Powered by themekiller.com anime4online.com animextoon.com apk4phone.com tengag.com moviekillers.com