2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн хураангуй

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас Удирдах ажилтны зөвлөгөөнийг 4 сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулсны дагуу Газрын дарга оролцож ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэрээ болон 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан.

МХЕГ-т тус газрын бүтэц орон тооны саналыг хүргүүлж 2015 оны 208 дугаар тушаалаар батлуулсан. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 07 ны өдрийн “ Чиг үүрэг шилжүүлэх, орон тооны зохицуулалт хийх тухай ” 341 дүгээр тушаалаар Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Ханги боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлэн Хил, хорио цээрийн хэлтэс шилжин ирж ажиллаж байна.

Тайлант хугацаанд шалгалтанд 399 хуулийн этгээд хамрагдсанаас төлөвлөгөөт шалгалтанд 297 хуулийн этгээд, 51 иргэн, төлөвлөгөөт бус шалгалтанд 54 хуулийн этгээд, 57 иргэн, гүйцэтгэлийн шалгалтанд 48 хуулийн этгээд, 9 иргэн тус тус хамрагдсан байна. Энэ нь урьд онтой харьцуулбал шалгалтанд хамрагдсан хуулийн этгээд /аж ахуйн нэгж/-ийн тоо 242 буюу 37.7-иар буурсан үзүүлэлттэй байна. Шалгалтанд хамрагдсан хуулийн этгээд, иргэний тоо буурсан шалтгаан нь эрсдэлд суурилсан төлөвлөлт шалгалттай холбоотой.

Хяналтанд 1441 хуулийн этгээд, иргэн хамрагдсанаас урьдчилан сэргийлэх хяналтанд 348 хуулийн этгээд, 678 иргэн, тандалт судалгаанд 240 хуулийн этгээд, 102 иргэн, хяналт шинжилгээнд 48 хуулийн этгээд, 25 иргэн, зөвлөн туслах үйлчилгээнд 148 хуулийн этгээд, иргэн хамруулж, 294 удаагийн байгууллагын сургалт, 27 удаагийн салбарын сургалтыг зохион байгуулж ажиллалаа.

Тайлант хугацаанд хяналт шалгалтын 84 удирдамж баталж, 28 танилцуулга үйлдэж, шалгалтын явцад 5797 зөрчил илрүүлснээс 4250 буюу 73.3%-ийг арилгуулж, зөрчлийн тоо мөн үеийнхээс 2961 буюу 51.0%-р өссөн, зөрчил дутагдлыг арилгуулахаар нийт 50 акт тавьснаас хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангаагүй 7 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зөрчлийг арилгах хүртэл түр, үйл ажиллагааг зогсоосон 17 акт гаргасан байна. Хураах 10 акт үйлдэж, нийт актын биелэлт 72,0%, 92 албан шаардлага өгснөөс биелэлт 93,5%, нийт 360 дүгнэлт үүнээс үйл ажиллагааны чиглэлээр 158 ажлын байрны 47 бүтээгдэхүүний 155 дүгнэлт гаргасан байна.

Шалгалтаар 10037,0 сая төгрөгний нөхөн төлбөрийн акт тогтоосноос барагдуулалт 100%, 30459,0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулснаас 15099,0 мянган төгрөгийг нь барагдуулж, 15360,0 мянган төгрөгийн шийтгэвэр хугацаа болоогүй, барагдуулалт 100,0% байна. Нийт 3543,0 мянган төгрөгийн эд зүйлийг хураан авч Сайншанд сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг устгах, улсын орлого болгох комисст шилжүүлж ажилласан.

Мэргэжлийн хяналтын газрын дотоод удирдлага зохион байгуулалтын хэвийн үйл ажиллагааг хангах ажлын хүрээнд газрын даргын дэргэдэх зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн батлаж мөн зөвлөлийг гишүүдийг шинэчлэн батлаж, зөвлөлийн хурлыг 18 удаа зохион байгуулж, 38 асуудлыг хэлэлцэн шийдвэрлээд байна.

Ерөнхий газраас зохион байгуулдаг цахим шуурхай хуралд 24 удаа хамрагдаж, байгууллагын өглөөний шуурхай хуралдааныг 48 удаа тус тус зохион байгуулж, эдгээрээс өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллалаа. Мөн аймгийн Засаг даргаас зохион байгуулсан агентлагийн дарга нарын хуралдаанд МХГ-ын үйл ажиллагаа, цаг үеийн мэдээллийг бэлтгэн хийлээ. Мөн Засгийн газрын тогтоолын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтны өдрийг 10 дах жилдээ газрын хэмжээнд бүтээлч, ажил хэрэгч байдлаар зохион байгууллаа.

Улсын байцаагчдын ёс зүйн харилцаа, ажлын цаг ашиглалтад хяналт тавих зорилгоор МХГ-ын даргын 2015 оны А/19 дугаар тушаалаар байгууллагын ёс зүйн дүрмийг батлуулж үр дүнг тооцож ажилласан.

Гамшгаас хамгаалах мэргэжлийн хяналтын албаны төлөвлөгөөг шинэчлэн батлуулан ажиллаж байна. Мал гоц халдварт хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулж аймгийн Засаг даргын гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тухай А/477 тоот захирамж гарсны дагуу аймгийн МХГ-ын даргын тушаалаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд хариуцлагатай жижүүр хуваарийн дагуу гарч, мэдээ мэдээллийг МХЕГ-т шуурхай хүргэн ажиллаж байна.

Хариу бичих

Your email address will not be published.Талбаруудыг заавал бөглөнө үү *

*