Хүний нөөцийн ил тод байдал – 2015 он

Шинэчлэн батлагдсан бүтэц, чиг үүрэг, орон тооны дагуу нийт ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлуулан хүний нөөцтэй холбоотой асуудлуудыг хууль журамд нийцүүлэх арга хэмжээ авч, хувийн хэргийг бүрдүүлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж ажиллав.

Бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлтэй холбогдуулан улсын байцаагчийн албан тушаалын нэршил өөрчлөгдөн үнэмлэх шинэчлэн олгосон.
Тайлант хугацаанд төрийн албаны шалгалт өгөөгүй, мэргэжлийн бус 5 хүнийг ажлаас чөлөөлж, тухайн жилд байцаагчийн 4 сул орон тоо гарсныг хууль тогтоомжийн дагуу нийтэд зарлаж төрийн албаны Мэргэшлийн шалгалтанд тэнцсэн, сул орон тооны захиалгад дурьдсан ажлын байранд тавигдах болзол шаардлагыг хангасан иргэний материалыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлснийг үндэслэн томилон ажиллуулж байна.

Ардын хувьсгалын 94 жилийн ой, Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр, шинэ жилийн баярыг тохиолдуулан төрийн дээд одон медаль, салбарын шагнал, аймаг орон нутгийн шагналаар шагнуулахаар саналыг тодорхойлж хүргүүлсэн нийт 18 ажилтны шагналын материалыг хүргүүлж ажилласнаар өнөөдрийн байдлаар 11 ажилтан шагнагдаад байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрэм”-ийг мөрдөн ажиллаж байна.

Тус байгууллагын 2015 онд авлигын эсрэг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 12 зорилт, 18 заалттайгаар боловсруулан Мэргэжлийн хяналтын газрын даргаар батлуулж, улсын байцаагч нарт үүрэг чиглэл өгч ажиллалаа. Төлөвлөгөөний биелэлт 100 %-тай байна.

Мэргэжлийн хяналтын газрын нийт 40 ажилтан хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд 100% гарган өгсний дагуу хураангуй тайлан мэдээг тогтоосон хугацаанд МХЕГ-т тайлагнаж ажиллав.

Албан хаагчдын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг МХГ-ын даргын 2015 оны А/57 дугаар тушаалаар батлуулсан. Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангахтай холбогдсон заалтуудыг хэрэгжүүлэх, албан хаагчдын үр бүтээлтэй, тогтвор сууршилтай ажиллах боломжийг бүрдүүлэн ажилласан.
Ажилтнуудын идэвхтэй, хөдлөгөөн зохистой амралтыг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас нийт төсөвт байгууллагуудын дунд зохион явуулсан “Явган аялал”-ын тэмцээн идэвхтэй оролцож 2-р байр эзэлсэн болно.

Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зүүн болон говийн бүсийн аймгуудын хүрээнд зохион байгуулагдсан сургалт хэлэлцүүлэг, нөхөрсөг спортын арга хэмжээг зохион байгуулж уг арга хэмжээнд тус газрын хамт олон зохион байгуулалттай оролцож нийлбэр оноогоор тэргүүн байр эзэлж алтан цомын эзнээр тодорлоо.
Олон нийтийн ажил болон спорт, урлагийн тэмцээн уралдаанд байгууллага хамт олноороо идэвхтэй оролцох хүрээнд газрын даргын тушаалаар дундын сан байгуулж төсөв мөнгөний зардлыг шийдвэрлэж байна.

Удирдлагын зүгээс ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд:

Он гарсаар ажилтан, албан хаагчдын цалингийн шатлалын нэмэгдлийг Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 96 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн албан тушаалтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан үзэж Мал үржлийн хяналтын улсын байцаагч-1, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч-1 нийт 2 байцаагчийн цалингийн шатлал, Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг, мөн тус байгууллагад жижүүрээр ажиллаж байгаа 1 ажилтанд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96-р тогтоолын дагуу ур чадварын нэмэгдлийг 15 хувиар тус тус тооцон олгох газрын даргын А/1 дугаар тушаалын дагуу сар бүрийн цалин дээр нь тооцон олгож байна.

Газрын даргын тушаалын дагуу 4 улсын байцаагчид буцалтгүй тусламж, 9 ахмад настангуудад хүндэтгэл үзүүлэн нийт 490,0 мянган төгрөг зарцуулсан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мөн жил бүрийн байгууллагын шинэ жилийн баярын арга хэмжээнд ахмадуудыг урьж оролцуулж байна.

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа 2015 оны 11дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулж, тус газрын Барилга техникийн хяналтын улсын байцаагч, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч нарыг тангараг өргүүлж, төрийн жинхэнэ албан хаагчид тооцлоо

Хариу бичих

Your email address will not be published.Талбаруудыг заавал бөглөнө үү *

*