Иргэд, худалдан авагчдыг буруу хэмжлийн сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх хяналт хийлээ.

Уламжлалт цагаан сарын баяр болж байгаатай холбогдуулан хүнсний худалдааны төв 5, хүнсний зах 2, хүнсний дэлгүүр 11 хамруулан, худалдаа үйлчилгээний тооцоонд ашиглаж байгаа 58 хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдал, сав, баглаа боодолтой 20 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээ болон жин хэмжүүрийн лац тэмдгийг хөндөж, заалтыг өөртөө ашигтайгаар болгох, улсын баталгааны хугацаа дууссан жин хэмжүүр ашиглах, дутуу жинлэх зэргээр худалдан авагчдыг хохироож байгаа эсэхэд аймгийн СХЗХ-тэй хамтран урьдчилан сэргийлэх хяналтыг хийлээ.
Хяналт шалгалтаар улсын баталгааны хугацаа дууссан 13 худалдааны жинг баталгаажуулалтад хамруулан, 1-2 кг-аар савласан цагаан будаа, элсэн чихэр 20-50 гр-аар дутуу савлагдсан зөрчлийг газар дээр нь арилгуулав.
Иймд иргэд, худалдан авагч та бүхэнд буруу хэмжлийн сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
1. Бараа бүтээгдэхүүний тоон хэмжээг өөрчлөх боломжгүй савласан эсэхийг шалгаж худалдан авах
2. Савласан, боосон, түүнчлэн ширхэгээр худалдаалагдаж буй бүтээгдэхүүний тоон хэмжээ нь сав буюу боодолд агуулагдаж буй бүтээгдэхүүний тоон хэмжээтэй таарч байгааг шалгаж авах
3. Улсын баталгаатай, лац тэмдэг, гэрчилгээтэй худалдааны жин дээр бараа бүтээгдэхүүнийг жигнэж тоон хэмжээг /кг, л/-г шалгаж байх
4. Ил задгай зөвшөөрөлгүй газар, гадаа гудамжнаас хэмжих хэрэгсэлгүйгээр баримжаагаар савласан хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авахгүй байх.

ДБХНХБОГУУХХ
2016.02.04

Нэг сэтгэгдэлтэй

  1. Сайн байна

Хариу бичих

Your email address will not be published.Талбаруудыг заавал бөглөнө үү *

*

Powered by themekiller.com anime4online.com animextoon.com apk4phone.com tengag.com moviekillers.com