Цахилгаан эрчим хүчний хэмжлийн талаар хэрэглэгчдэд зориулсан зөвлөмж

Цахилгааны тоолуурын ажиллагаанд хяналт тавих талаар:

– Цахилгааны тоолуур нь баталсан загвар, улсын стандарт, техникийн болон ашиглалтын шаардлагыг хангасан байна.
– Цахилгааны тоолуурын баталгаажуулалтыг хэмжил зүйн байгууллагаас улсын шалгагчийн эрх олгосон ажилтан гүйцэтгэнэ.
– Баталгаажуулалтад тэнцсэн тоолуурт хэмжил зүйн төв байгууллагаас баталсан тэмдэг дарах ба лацдаж гэрчилгээ олгоно.
– Хэмжил зүйн байгууллагаас тоолуур суурилуулах, засвар тохируулга хийх, худалдах тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага тоолуур суурилуулна, засвар тохируулга хийнэ, худалдана.
– Тоолуурт баталгаажуулалт, засвар, шалгалт тохируулгыг хийхдээ баталгаатай эталоныг ашиглана.
– Шалгалт тохируулга хийсэн хэмжих хэрэгсэлд шалгасан тэмдэг дарах буюу шалгалт тохируулгын гэрчилгээ олгож, ашиглалтын баримт бичиг тэмдэглэнэ.
– Тоолуурын хэмжлийн үнэн зөв нэгдмэл байдалд Мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн хэмжил зүйн байцаагчид болон “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулиар эрх олгогдсон улсын байцаагчид төрийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллана.
– Аж ахуйн нэгж байгууллага эрхэлсэн ажил үйлчилгээнийхээ хүрээнд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хариуцах бөгөөд баталгаажуулалт, засвар, шалгалт тохируулга гүйцэтгэсэн үйлчилгээний зардлыг хариуцах, хэмжих хэрэгсэлийг тогтоосон хугацаанд нь баталгаажуулалтад хамруулах үүрэгтэй.
– Хэрэглэгчээс хүсэлт тавьсан тохиолдолд хангагч тоолуурыг үнэ төлбөргүй шалгаж өгнө.
– Шалгалтын үр дүнд тоолуур нь холбогдох стандартын шаардлага хангаж байвал хэрэглэгч батлагдсан тарифын дагуу шалгалт хийсэн үйлчилгээний хөлсийг төлнө.
– Шалгалт хийсэн дүн, тоолуур сольсон тухай хангагч байгууллага хэрэглэгчид мэдээлэл өгч, танилцуулна.
– Тоолуурын битүүмжлэлийг алдагдуулсан, тоолуурыг тойруулан залгаснаас бусад тохиолдолд хэрэглэгчийн тоолуурын заалт ажиллахгүй болсон бол хангагч байгууллага өмнөх жилийн мөн үеийн эсвэл өмнөх гурван сарын хэрэглээний дундажийг үндэслэл болгон төлбөр тооцоо хийнэ.
– Аж ахуйн нэгж , иргэн тоолуурыг оролдох, тойруулж холболт хийх, буцааж эргүүлэх, зэргээр битүүмжлэлийг алдагдуулах нь хууль бус үйлдэл болно.
– Тоолуурын заалт авалт, төлбөр тооцоо, үнэ тарифтай холбоотой хангагч, хэрэглэгчдийн хооронд гарсан маргааныг Эрчим хүчний Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн эрчим хүчний Зохицуулах Зөвлөл шийдвэрлэнэ.

Хариу бичих

Your email address will not be published.Талбаруудыг заавал бөглөнө үү *

*

Powered by themekiller.com anime4online.com animextoon.com apk4phone.com tengag.com moviekillers.com