“Хүний төлөө-Зөв тус” сарын аяны нээлтийн үйл ажиллагаа

МХЕГ-аас улсын хэмжээнд хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр зохион байгуулж буй “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны нээлтийн арга хэмжээг 2015.10.07-ны өдрийн 11 цагт Доншен газрын тос “Монгол” ХХК-ийн Зүүнбаян дахь үйлдвэрлэлийн баазыг түшиглэн зохион байгуулсан. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГазар, Хөдөлмөрийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Тагнуулын хэлтэс, Зүүнбаян багийн Засаг дарга, Коже говь ХХК, Чандмань илч ХХК-ийн Зүүнбаян дахь хэсэг, Дорноговь Цахилгаан түгээх салбарын Зүүнбаян дахь хэсэг, Улаан Загалмай нийгэмлэг зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 100 гаруй инженер техникийн ажилтан, ажиллагсад оролцсон.
Нээлтийн арга хэмжээний хүрээнд Доншен газрын тос “Монгол” ХХК-ийн үйлдвэрлэлийн баазын гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзүүлэх сургуулилтыг Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Улаан загалмай, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн гал унтраах анги, багийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж, ажлын байрны нөхцөл, аюулгүй ажиллагааг хангуулах, урьдчилан сэргийлэх талаар гарын авлага, зөвлөмж, плакат тараасан.
Сарын аяны нээлтийн ажиллагааны хүрээнд эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн менежментийг нэвтрүүлэх, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үр нөлөө бүхий удирдлагын тогтолцоог төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, сургалтыг зохион байгуулсан.

Хариу бичих

Your email address will not be published.Талбаруудыг заавал бөглөнө үү *

*

Powered by themekiller.com anime4online.com animextoon.com apk4phone.com tengag.com moviekillers.com