Боловсрол, соёлын хяналтын чиглэлээр орон нутагт хийсэн хяналт шалгалтын тухай

МХЕГ-ын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу боловсрол, соёлын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалган, эрсдэлийн үнэлгээ гаргах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх,  эрсдэлийг бууруулах зорилгоор Сайхандулаан, Мандах, Айраг, Даланжаргалан сумдын хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, соёлын төв буюу нийт 7 байгууллагыг хамруулан  төлөвлөгөөт болон зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэв.

Хяналтын хуудас ашиглан эрсдэлийн үнэлгээ тогтооход 5 байгууллага бага эрсдэлтэй, 2 байгууллага дунд эрсдэлтэйгээр үнэлэгдсэн.

Шалгалтын явцад  цэцэрлэг, сургуулийн 2 буюу 50 хувь нь мэргэжлийн багш, багшлах эрхтэй багшаар бүрэн хангагдаагүй, Сайхандулаан сумын сургуульд биеийн тамирын гадна талбайгүй, Сайхандулаан сумын хүүхдийн цэцэрлэгийн багш хүүхэд бүрийн онцлогийг харгалзан тэмдэглэл хөтлөгдөөгүй, ажиглалтын хуудас ашиглаагүй, Айраг, Сайхандулаан сумын цэцэрлэгүүдэд дотоод хяналт шалгалтын тайлан, үр дүнг хамт олонд нээлттэй тайлагнадаггүй зөрчил дутагдлууд илэрсэн.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар улсын байцаагчийн 2 албан шаардлага 5 зөвлөмжийг хүргүүлэв.

Сайхандулаан сумын “Ар хар овоо”-ны хадны сүг зурагнууд байгалийн хүчин зүйлээс болж алга болон устаж байгаа талаар  мэргэжлийн байгууллагаас  арга зүйн дэмжлэг авах талаар Археологийн хүрээлэнд албан ёсоор хандаад байна.

Сайхандулаан сумын цэцэрлэгийн хашаан доторх хамгаалалтгүй худаг

Сайхандулаан сумын цэцэрлэгийн хашаан доторх хамгаалалтгүй худаг

Сайхандулаан сумын номын сангийн ном зүйн ангилагдаагүй номууд

Сайхандулаан сумын номын сангийн ном зүйн ангилагдаагүй номууд

 

Мандах сумын соёлын төвийн ажиллагаагүй халаалтын зуух

Мандах сумын соёлын төвийн ажиллагаагүй халаалтын зуух

7

Боловсрол,соёлын хяналтын улсын байцаагч Айраг, Даланжаргалан сумын  цэцэрлэгийн багш нарын хамтын хичээлийн үйл ажиллагаатай танилцан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Хариу бичих

Your email address will not be published.Талбаруудыг заавал бөглөнө үү *

*

Powered by themekiller.com anime4online.com animextoon.com apk4phone.com tengag.com moviekillers.com