Эм биобэлдмэлийн хяналтаар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дорноговь Эм хангамж ХХК-ийн  үйл ажиллагаанд Монгол улсын “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Эрүүл мэндийн тухай”, ”Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай”, ”Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай”, “Ариун цэврийн тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, дүрэм журам, норм норматив, “Эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтэд тавих ерөнхий шаардлага MNS 5530-2014”, “Эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS 5260-2015”, “Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5376-2014” стандартын хэрэгжилтэд хяналт тавьж шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан  сэргийлж ажиллалаа.  

Хяналт шалгалтанд Дорноговь Эм хангамж ХХК-ийн харъяа 2-р нийтийн эмийн сан болон Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх төв хамрагдав.

Шалгалтыг Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Отгонтуяа, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Бямбатуяа нар хамтран “Эм ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагааг шалгах 3.4, “Эмийн сангийн үйл ажиллагааг шалгах 3.3, хяналтын хуудас ашиглан хийж гүйцэтгэв.

Шалгалтаар Дорноговь Эм хангамж ХХК-ийн харъяа Эм, Эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх төв 25,9 оноо буюу “Бага” эрсдэлтэй, 2-р эмийн сан 29,7 оноо “Бага” эрсдэлтэй үнэлэгдсэн нь 2015 оны үнэлгээтэй харьцуулахад эрсдэл буурсан үзүүлэлттэй байна.

Хариу бичих

Your email address will not be published.Талбаруудыг заавал бөглөнө үү *

*

Powered by themekiller.com anime4online.com animextoon.com apk4phone.com tengag.com moviekillers.com