ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭ

Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамж, хөтөлбөрүүдийн дагуу Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд сумдад 2016 оны 04 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд 7 хяналтын чиглэлээр нийт 7 байцаагч ажиллаж, 20 обьектыг хамруулан 14 төлөвлөгөөт хяналт шалгалт, 5 урьдчилан сэргийлэх хяналт, 2 хяналт шинжилгээ хийж, 8 зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв.

Шалгалтын явцад нийт 147 зөрчил илрүүлж, зөрчил арилгуулахаар улсын байцаагчийн акт-2, албан шаардлага-6, зөвлөмж-8, дүгнэлт-1-ийг хүргүүлж, хадгалалтын горим алдагдсан, хаяг шошгын зөрчилтэй 6 нэр төрлийн 73600 төгрөгийн эм, урвалж бодисыг хураан авч Сайншанд сумын хураагдсан эд зүйл устгах, улсын орлого болгох орон тооны бус комисст шилжүүлж ажиллалаа.

Шалгалтад хамрагдсан 20 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд 11 төрлийн хяналтын хуудсаар эрсдэлийн үнэлгээ хийхэд 2 “их”, 9 “дунд”, 9 “бага” эрсдэлтэй үнэлэгдлээ. Шалгалтын дүнгийн талаар тухайн сумын Засаг дарга, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцож, мэргэжил арга зүйн заавар, зөвлөлгөө, үүрэг даалгавар өгч 15 төрлийн 289 нугалбар зөвлөмж өгч ажилласан ба хяналт шалгалтад хамрагдсан 3 аж ахуй нэгж, байгууллагын 11 ажилтан албан хаагчдад салбарын сургалтыг зохион байгууллаа.

Шалгалтын явцад эмнэлгүүдийн байнгын угаалга цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн байдлыг шалгах зорилгоор эрүүл зүйн арчдасын 30, агаарын 4 сорьц авч эрүүл зүйн нян судлалын шинжилгээ хийж үнэлгээ дүгнэлт өгч ажилласан.

 

Хяналт шалгалтын дүнг газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хурлаас гарсан шийдвэрийг тухайн сум орон нутгийн удирдлагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 ЭМБСХХААХХэлтэс

Хариу бичих

Your email address will not be published.Талбаруудыг заавал бөглөнө үү *

*

Powered by themekiller.com anime4online.com animextoon.com apk4phone.com tengag.com moviekillers.com