Танилцуулга

Одоогоос 800-аад жилийн тэртээ бидний өвөг дээдэс төрийн хууль цаазыг гарган чандлан мөрдөж байсан нь төрийн хяналтын үйл ажиллагаа хүчтэй болж шүүх, хууль цааз, цэргийн хэрэг хийгээд хяналтын байгууллагын эх үндсийг тавьсан төдийгүй “ Зарлиг хууль цаазыг эс биелүүлбэл төр улс мөхнө” хэмээн үзэж төр, засгаа оройлон дээдэлж, төрийн сүлдээ бишрэн шүтэж, төрийн хууль зөрчихийг”цаазад халдах” хүнд ял хэмээн цээрлэж ирсэн түүхтэй.

Монголын төр засаг мэргэжлийн чиглэлийн хяналтанд онцгой ач холбогдол өгч хууль сахиулах ажлыг тэртээ 1930 –аад оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн нь өнөөгийн мэргэжлийн хяналтын байгууллагын үндэс суурь нь тавигдаж хяналт шалгалтын ууган байгууллага болох Санхүүгийн хянан байцаах хэлтэс байгуулагдсан юм .

Үүсэл хөгжлийн хувьд дараахь хяналт нь 1933 онд Бактери судлалын төв, 1940 онд Улсын ариун цэврийн хяналтын алба, 1965 онд эм шалгах төв лаборатори, 1992 онд Эмчилгээний чанарын хяналтын алба нэртэйгээр байгуулагдсанаар хүн амын язгуур эрх ашгийг хөндсөн ариун цэвэр халдвар хамгааллын дэг журам орчны эрүүл аюулгүй байдлыг сахин хамгаалахад гол үйл ажиллагаагаа чиглүүлж иржээ.

Хууль биелүүлэх ажлыг эрчимжүүлж үр нөлөөг дээшлүүлэх нь Засгийн газар түүний үндсэн бүтцийн чухал зорилт гол үүрэг бөгөөд энд хамгийн нөлөө бүхий хүч нь төрийн захиргааны мэргэжлийн хяналт гэж үзэж 1996 онд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын шийдвэрээр төрийн захиргааны тохируулагч хэрэгжүүлэгч агентлагийн тогтолцоонд шилжиж Засгийн газрын үндсэн бүтцэд хамааралтайгаар аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд Мэргэжлийн хяналтын алба нэртэй байгуулагдсанаар манай байгууллагын үндэс суурь тавигдсан түүхтэй.

Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомж болон төрийн урт хугацааны бодлогын баримтлалын дагуу Монгол Улсын Их Хурлын 2002 оны 58, Засгийн газрын 2002 оны 162 дугаар тогтоолоор яам, газарт харьяалагдаж байсан 13 хяналтын алба агентлагийг нэгтгэн Улсын мэргэжлийн хяналтын газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын харьяанд байгуулснаар мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болжээ.

Одоо Мэргэжлийн хяналтын газар нь Монгол улсын хууль тогтоомж стандарт нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг олон улсын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтэд төрийн захиргаа хяналт тавих иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах чанартай ажил үйлчилгээг хэрэглэх биенес эрхлэгчийн таатай орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготойгоор үйл ажилгаагаа явуулж байна .

Засгийн газрын 2003 оны 37 тоот тогтоолоор аймаг нийслэлийн мэргэжлийн хяналтын албадыг газар болгосноор Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газар байгуулагдаж эдүгээ 13 жилийнхээ ойтойгоо золгох гэж байна.

Тус байгууллагын үе үеийн удирдах ажилтнаар:

  • М.Биндэрьяа-/2003-2005 онуудад/
  • Ш.Алтансүх-/2005-2006 онуудад /
  • Ш.Оюунцэцэг-/2006-2008 онуудад/
  • Т.Энхтүвшин -/2008-2012 онуудад /
  • Ш.Оюунцэцэг -/2012-2014 онуудад/
  • Ж.Баярмагнай -/2014-2015 онд/
  • Ч.Энхбат – 2015 оны 3 сараас одоог хүртэл тус тус ажиллаж байна.

Powered by themekiller.com anime4online.com animextoon.com apk4phone.com tengag.com moviekillers.com