Эрхэм зорилго

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дэвшүүлсэн зорилго, стратегийн зорилтын хүрээнд хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд төрийн захиргааны хяналт тавих замаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, чанартай ажил үйлчилгээг хэрэглэх, хөдөлмөрлөх эрхийг хангах, бизнес эрхлэгчдийн таатай орчин бүрдүүлэхэд манай байгууллагын эрхэм зорилго оршино.

 

2016 оны зорилт

Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгосонтой холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Цахим засаглалыг нэвтрүүлэн хяналт шалгалтын давхардал, хүнд сурталыг арилгаж нэгж хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулан ил тод байдлын индексийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн жил” болгож байна.

Үйл ажиллагааны зорилтууд:

Зорилт 1Хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангуулахад дэмжлэг үзүүлэх замаар амьдрах, ажиллах, сурч боловсрох, чанартай хүртээмжтэй тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлнэ.

Зорилт 2. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулах замаар иргэдэд аюулгүй хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Зорилт 3. Байгалийн нөөц баялгийн зохистой ашиглалтыг сайжруулж хүний хүчин зүйлээс шалтгаалсан байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулна.

Зорилт 4. Эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл, хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангуулна.

Зорилт 5. Барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжийн зураг төсөл, угсралт, ашиглалтын аюулгүй ажиллагааг хангуулах замаар нийтийн аюулгүй байдлыг хангуулна.

Зорилт 6. Хилийн боомтод хийгдэх хяналт шалгалтыг сайжруулж, олон улсын хүний хөл хориот болон мал, амьтны халвдарт өвчин, ургамлын хорио цээрт зүйл улсын хилээр нэвтрэхээс сэргийлж, экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулна.

Зорилт 7. Хүнсний аюулгүй байдлын итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлж, хүнс болон эмийн аюулгүй байдлыг хангуулна.

Powered by themekiller.com anime4online.com animextoon.com apk4phone.com tengag.com moviekillers.com