Лабораторийн түүхэн товчоо

Сорилтын лаборатори нь анх 1989 онд Хүнс, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспертиз лаборатори гэсэн нэртэйгээр байгуулагдаж 1998 онд нян судлалын лабораторитой болж өргөжснөөр хүнсний бүтээгдэхүүнд сорилт шинжилгээг хийж эхэлсэн.

1998 онд Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн харъяанд шилжин ирсэн ба 2012 онд Монгол Улсын Засгийн газрын №175-р тогтоолоор Стандартчилал, Хэмжилзүйн хэлтсийн орон нутаг дахь лаборатори нь Мэргэжлийн хяналтын газрын харъяанд шилжин ажиллаж байна.

Одоо тус лаборатори нь лабораторийн эрхлэгч-1, Нян судлагч-1, Ургамал хамгаалал, хорио цээрийн шинжээч-1, хими, хор судлалын шинжээч-1, лаборант-1 гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
2011 онд физик химийн лабораторийг хими, хор судлалын лаборатори болгон өргөжүүлж баймагт анх удаа афлатоксин болон пестицидийн үлдэгдлийг тодорхойлох шинжилгээг хийж 2013 онд хор судлалын үзүүлэлтээр анхны итгэмжлэлийг авсан.
2012 онд Ургамалын үр, хорио цээрийн лабораторийг шинээр байгуулан, Ургамал хамгаалал хорио цээрийн шинжээчийн орон тоог батлуулан ажилласнаар 2013 онд итгэмжлүүлсэн байна.

Powered by themekiller.com anime4online.com animextoon.com apk4phone.com tengag.com moviekillers.com