Лабораторийн танилцуулга

Итгэмжлэгдсэн лаборатори нь Монгол улс болоод Дорноговь аймгийн хүнсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн болох хүн амын ундны усны эх булгууд, нийтийн хоол, зочид буудал, үсчин, халуун ус, хүүхэд өсвөр үеийн сургалт хүмүүжлийн байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд, хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж, байгууллагуудын үйлдвэрлэж, зарж борлуулж буй бүтээгдэхүүнд хийгдэх чанарын хяналтыг лабораторид шинжилгээгээр баталгаажуулж хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй үзүүлэлт шаардлагыг тогтоож өгнө.

Итгэмжлэгдсэн лаборатори нь хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бараа бүтээгдэхүүн хэрэглэх нөхцлийг бүрдүүлэхэд тавих төрийн хяналт шалгалтын ажлын үр дүнг бие даасан, хараат бус магадлан шинжилгээний дүнгээр баталгаажуулах үүрэг бүхий өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг хуулийн этгээд бөгөөд үйл ажиллагаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд явагддаг.

Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд олон улсын /ISO/ үндэсний /MNS/ гэсэн шинжилгээний аргын стандартыг мөрдлөгө болгон ажиллаж байна. Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO/IEC 17025:2007 олон улсын лаборатори итгэмжлэх шалгуур үзүүлэлтүүдийг хангасны үндсэн дээр итгэмжлэгдсэн лабораторийн эрхээ 7 удаа авсан.
Лабораторит ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж багаж хэрэгслийг Стандартчилал, Хэмжилзүйн газрын Эталоны лабораторид жил бүр баталгаажуулалтанд хамруулан гэрчилгээ авдаг ба итгэмжлэлийн хүрээгээ өргөжүүлэн ажиллаж байна. Сүүлийн гурван жилийн шинжилгээний тоон үзүүлэлтээр тус лаборатори нь жилд 2500 гаруй дээжинд 8700 гаруй үзүүлэлтээр шинжилгээ хийж, стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг илрүүлэн ажилласан.

Powered by themekiller.com anime4online.com animextoon.com apk4phone.com tengag.com moviekillers.com